БОЭТ-ИЙН ВИРУСЛОГИЙН САЛБАР ЛАБОРАТОРИ 24 ЦАГИЙН ХУГАЦААНД 875 СОРЬЦОД PCR ШИНЖИЛГЭЭ ХИЙЖЭЭ


Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 06-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 07-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт  875 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Халдварын тохиолдол 6-аар нэмэгдэж 91 болсон байна. 

Тодруулбал, Халдвартын тасгийн Тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1 дүгээр хавьтлын буюу ажиглалтад авсан иргэдээс илэрсэн байна. Шинээр ямар нэгэн голомт гараагүй гэж албаны эх сурвалж мэдээллээ.

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг-1”, “Тусгаарлах эмнэлэг-2”-т нийт  91 хүн эмчлүүлж байна. 2 өвчтөний биеийн байдал хүнд, 4 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. 

Өнөөдрийн  /2021.04.07-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд 85 тусгаарлан ажиглах байранд, 310 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Ойрын буюу 1 дүгээр хавьтлын 915 иргэн бүртгэгдээд байна.

Иргэн бүр халдвараас сэргийлж:


-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!

-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!

-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!! 

-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!


"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"