65-ААС ДЭЭШ НАСТАЙ АХМАДУУДЫГ ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Ховд аймагт 65 ба түүнээс дээш настай ахмадуудыг “Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх вакцины эхний тунд хамруулах ажил өнөөдөр /2021.05.01/ эхэлж байна. Зорилтод насны ахмадууд харьяа Өрхийн Эрүүл мэндийн төвөөрөө дамжуулан дараах хуваарийн дагуу вакцинжуулалтад хамрагдах юм. Тухайлбал, 


-Рашаант Өрхийн ЭМТ-д харьяалалтай ахмадууд 2-р сургууль, 

-Жаргалан Өрхийн ЭМТ-д харьяалатай ахмадууд 1-р сургууль,

-Баатархайрхан Өрхийн ЭМТ-д харьяалалтай ахмадууд 7-р сургууль, 

-Бугат Өрхийн ЭМТ-д харьяалалтай ахмадууд 6-р сургууль, 

-Буянт Өрхийн ЭМТ-д харьяалалтай ахмадууд Прогресс сургууль дээр очиж тус тус дархлаажуулалтад хамрагдана.


ХОВД АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР