ХОВД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 18-ААС ДЭЭШ НАСНЫ ИРГЭДИЙН 8.6 ХУВЬ БУЮУ 4661 ИРГЭН ВАКЦИНДАА БҮРЭН ХАМРАГДААД БАЙНА

"Ковид-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил Ховд аймагт хэвийн үргэлжилж байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш өнөөдрийн /2021.05.11/ байдлаар аймгийн хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн 40.4 хувь буюу 21944 нь 1-р тунд, 8.6 хувь буюу 4661 нь 2-р тундаа хамрагдаад байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Иймд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.