2022 оны 6 дугаар сарын 17-нд Ховд аймгийн ЭМГ-ын НЭМХ-ийн дарга Б.Оюунтунгалаг, ХШҮМХ-ийн дарга Д.Дэлгэрбаяр нар тус байгууллагын 70 орчим албан хаагчидад "Эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ", "Эрүүл эр хүн хөтөлбөр", "Сүрьеэ өвчнөөс сэргийлэх", "Тэмбүү өвчнөөс сэргийлэх", "Заг хүйтэн өвчнөөс сэргийлэх" гэсэн сэдвүүдээр эрүүл мэндийн боловсрол нэмэгдүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Албан хаагчид эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдаад дараа нь хэрхэн эмчлүүлэх, ЭМД-аараа хэрхэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай авах, БЗДХ-ын шинжилгээнд сайн дураараа оношлуулахад эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс үйлчлүүлэгчдийн нууцыг хадгалах талаар анхаарч ажилламаар байна, мөн хүүхдүүдийн амны хөндийн үзлэгийг БОЭТ чанартай, хүртээмжтэй хиймээр байна зэрэг асуудлууд дээр харилцан ярилцаж, санал солилцлоо.
Сургалтаас гарсан үр дүн:
1. Тухайн хорих ангид хүмүүжиж буй иргэдэд дээрх эрүүл мэндийн мэдээллүүдийг ангийн эмч ахмад н.Гантуяа хийнэ.
2. Эрчүүдийн эрүүл мэндийн асуудлаар тус ангийн зөвхөн эрчүүдэд мэдээлэл өгч, харилцан ярилцахаар тохиролцов.
3. Эрт илрүүлэг шинжилгээнд БОЭТ-тэй ярилцаж тодорхой хугацаа товлон, нэгдсэн зохион байгууллалттайгаар байгууллага, хамт олноороо хамрагдахаар ярилцлаа.
Иргэн бүр эрүүл энх,
Өрх бүр элэг бүтэн байг ээ