Сүрьеэ бүрэн эмчлэгддэг өвчин. Хүндрээгүй тохиолдолд гэрээр эмчлэх боломжтой. Өвчний эсрэг эмийн эмчилгээг хамгийн багадаа 6 сарын турш явуулах хэрэгтэй юм. Эмийг бактерийн мэдрэг чанар болон халдвар бусад эрхтэнд үсэрхийлсэн эсэхийг харгалзаж сонгодог.
Сүрьеэгийн эсрэг эмийн эмчилгээг яг дуустал нь уух нь эмэнд дасалтай сүрьеэ үүсэхээс сэргийлнэ. Гэрээр эмчилгээ хийх үед тасалдах, мартах эрсдэлтэй тул эрүүл мэндийн байгууллага дээр очиж эмчийн хяналт дор хийлгэх нь илүү зөв сонголт байдаг.
Эмчилгээний явцад хэрэглэгдэх эмийн хослол нь бактерийг антибиотикт тэсвэртэй болохоос сэргийлнэ. Учир нь хоёр болон түүнээс дээш эмэнд дасалтай сүрьеэтэй тохиолдолд дархлаа суларч, тархалт өргөн болж өвчтний амь насанд эрсдэл бий болдог.
Та сүрьеэгийн халдвар авсанаа эрт илрүүлэн зохих эмчилгээг хийлгэснээр өөрөө эдгэрээд зогсохгүй бусдад халдвар тараахгүй байх бүрэн боломжтой