СҮРЬЕЭ ЭДГЭРДЭГ ӨВЧИН

СҮРЬЕЭ ЭДГЭРДЭГ ӨВЧИН

Сүрьеэгийн өвчлөл үүсгэгч бактери нь хүрээлэн буй орчинд амьдрах чадвар өндөртэй байдаг. Уг бактери нь хөрсөнд 2 ба түүнээс дээш жил, тоосонцорт 10 өдөр, байр байгууламжид хагас сар амьдрах чадвартай байдаг. Мөн 85°-ын дулаан болон 20°-ын хүйтэнд тэсвэртэй байдаг учраас энэ өвчнөөр өвчилсөн иргэд нь:

Амны хаалт тогтмол хэрэглэх

Найтаалгах, ханиах үедээ ам, хамраа зөв дарах

Гараа тогтмол угаах

Хамрын алчуурыг тогтмол солих, ариутгах, цэвэрлэх

Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх

Өөрийн гэсэн хоол, ундны хэрэгсэлтэй байх зэрэг эрүүл ахуйн дэглэмүүдийг хэвшүүлэх шаардлагатай.

Та сүрьеэгийн халдвар авсанаа эрт илрүүлэн зохих эмчилгээг хийлгэснээр өөрөө эдгэрээд зогсохгүй бусдад халдвар тараахгүй байх бүрэн боломжтой.