ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЛАА.
Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон Эрүүл мэндийн яамны удирдлагууд Ховд аймагт ажиллах хугацаандаа Эрүүл мэндийн дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус дэмжих төвд 1.3 тэрбум төгрөгийн урьдчилан сэргийлэх үзлэгт шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн бөгөөд шаардлагатай засварыг хийж байгаа юм. Мөн Амаржих газар, Эрүүл мэндийн газар, Зооноз Өвчин Судлалын Төвийн үйл ажиллагаатай танилцаж тулгамдаж буй асуудлыг шийдэх талаар ярилцлаа.
Энэ үеэр Ховд аймгийн Мянгад, Дөргөн сумын эрүүл мэндийн төвд пургон авто машин, зөөврийн рентген аппаратыг хүлээлгэн өгөхийн зэрэгцээ Ховд аймгийн эүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн чиглэлээр хийж буй ажлуудыг танилцуулан, эмч ажилчдын санал бодлыг сонсож оролцогчдын асуултад хариуллаа.