ЖИРЭМСЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ...
№6. ЖИРЭМСЛЭЛТЭЭС ХАМГААЛАХАА ЗОГСООХ.
Та ээж болохоосоо өмнө жирэмслэхээс хамгаалах ямар нэгэн аргыг хэрэглэдэг байсан бол мэргэжлийн эмчид хандаж энэ талаар зөвлөгөө авах хэрэгтэй. Мэргэжлийн эмчийн өгсөн зөвлөгөөний дагуу хэдийд жирэмлэхээс хамгаалах арга барилаа зогсоож, хэдийнээс жирэмслэх явцыг эхлүүлэх тухай тодорхой мэдээллийг авах нь зүйтэй. Учир нь жирэмслэхээс хамгаалах зарим арга нь тодорхой хугацаа шаарддаг ба энэ хугацааг хүлээхгүй бол таны урагт эрсдэлтэй байх магадлалтай. Тиймээс та эх барих, эмэгтэйчүүдийн эмчид хандаарай.
"ЭРҮҮЛ ЭЦЭГ ЭХЭЭС ЭРҮҮЛ ХҮҮХЭД".