ЖИРЭМСЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ...  № 5. ТАМХИНААС ГАРАХ

ЖИРЭМСЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ...

№ 5. ТАМХИНААС ГАРАХ

Дурхам Их сургуулийн эрт үеийн хөхүүл ээж, хүүхдийн харилцан хамаарал дээр мэргэшсэн нэгэн судлаач, 36 долоо хоногийн турш 20 жирэмсэн эмэгтэй дээр урт хугацааны судалгаа хийжээ. Тэдгээр 20 эмэгтэйн 4 нь өдөрт дунджаар 14 тамхи татдаг бөгөөд 24, 28, 32 болон 36 долоо хоногууд дээр бүх эмэгтэйчүүд Жэймс Күүк Их Сургууль дээр 4D хэт авиан дурангаар харуулж ургийн бүх жижиг хөдөлгөөнүүдийг бичүүлсэн байна. Судалгаанд оролцсон бүх хүүхдүүд эрүүл төрсөн ч жирэмсэн үедээ тамхи татсанаар ургийн нүүр, амны хөдөлгөөнд муугаар нөлөөлдөг болох нь энэхүү дурангаар харагджээ. Судлаачид магадгүй ургийн эдгээр хариу үйлдлийн шалтгаан нь жирэмсэн үедээ тамхи татдаг байсан эхийн ургийн төв мэдрэлийн систем татдаггүй байсан эхийн урагтай нэгэн ижил түвшинд хөгжиж чадахгүй байж болох юм хэмээн таамаглажээ.

Мөн тамхи татдаг эхчүүдээс төрсөн хүүхэд, тамхи татдаггүй эхчүүдээс төрсөн хүүхэдтэй харьцуулахад жин багатай, сул дорой, амьсгалын замын халдварт өвчинд хэт мэдрэг, бусад үе тэнгийхэнтэй нь харьцуулахад хурдан өвчилдөг болох нь бас нэгэн судалгаагаар батлагджээ. Түүнчлэн төрөх явцыг хүндрүүлэх, төрсний дараа эхийн хөхний сүүний гарцыг багасгах нөлөөтэй болох нь батлагджээ. Тиймээс та өдөрт татдаг тамхиныхаа тоог цөөрүүлэх, тамхи татаж буй хүний дэргэдээс хол байхад илүү их анхаарах хэрэгтэй. Дам тамхидалт илүү хор хөнөөлтэй!!!

Иймээс жирэмслэхээр төлөвлөж буй залуу хосууд та бүхэн минь эрүүл үрийнхээ төлөө ТАМХИНААС татгалзаарай.

"ЭРҮҮЛ ЭЦЭГ ЭХЭЭС ЭРҮҮЛ ХҮҮХЭД".