ЖИРЭМСЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ...  №4. ИЛҮҮДЭЛ ЖИНГЭЭ ХАСАХ

ЖИРЭМСЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ...

№4. ИЛҮҮДЭЛ ЖИНГЭЭ ХАСАХ

Энэ бол тийм ч амархан зүйл биш гэдэг нь мэдээж. Илүүдэл жингээ хасах, жингээ хэвийн барих… гэвч жирэмслэх явц болон жирэмсний тээлтийн үеийг бодоод та одооноос илүүдэл жингээсээ салах хэрэгтэй!!! Энэ нь таны жирэмсэн байх үеийг илүү хөнгөвчилж, эсэн мэнд амаржихад чухал нөлөөтэй. Төрсний дараа эмэгтэйчүүд хуучин жиндээ эргэж орох гэж нэлээдгүй хөдөлмөрлөдөг тул та анхнаасаа жингээ өөрийн хяналтандаа байлгаж чадвал энэ асуудалгүй байх болно.

Түүнчлэн та жингээ барьж чадахгүй аваас жирэмсэн үеийн ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТ, төрөлтийн ХҮНДРЭЛ, жирэмсэн үеийн ЧИХРИЙН ШИЖИН, төрөх хүчний СУЛРАЛ зэрэг эрслүүд үүсч болохоос гадна эдгээр эрсдлүүд таны УРАГТ мөн сөргөөр нөлөөлдөг юм шүү.

Тиймээс та заавал хяналтын эмчдээ хандаж, зөвхөн өөрт тохирсон зөвлөгөө аваарай.

"ЭРҮҮЛ ЭЦЭГ ЭХЭЭС ЭРҮҮЛ ХҮҮХЭД".