ЖИРЭМСЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ...
№3. Дасгал хөдөлгөөн.
Дасгал хөдөлгөөн хийснээр бүх биеэр эргэлдэх цусны урсгал сайжирч бодисын солилцоо, зүрх судасны эрхтэн тогтолцоонд эерэг сайн нөлөөтэй.
Нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоонд ч мөн эерэгээр нөлөөлдөг. Тодруулбал бага аарцгийн эрхтэн тогтолцооны цусан хангамжийг ихэсгэж, эмэгтэйчүүдэд өндгөвч болон умайн, эрэгтэйчүүдэд төмсөг болон дайврын цусны эргэлтийг сайжруулснаар дааврыг тогтворжуулж, эр, эм бэлгийн эсүүдийн боловсролтонд сайнаар нөлөөлж, жирэмслэх магадлалыг нэмэгдүүлдэг.
Мөн хөдөлгөөн хийх үед гар, хөлөө удирдаж байгаа тархи нь давхар ажилладаг учир мэдрэлийн эсүүд болон ой санамж сайжрах, стресс тайлагдах зэрэг маш олон төрлийн давуу талуудтай.
Хэрэв та жирэмсэн үедээ дасгал хөдөлгөөн хийх гэж байгаа бол юуны өмнө эмчтэйгээ уулзаж зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрэв таны жирэмслэлт хэвийн явагдаж байгаа бол та өмнө нь хийж заншсан дасгал хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд асуудал байхгүй. Зарим тохиолдолд жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийхийг хориглодог гэдгийг битгий мартаарай. Тиймээс та заавал хяналтын эмчдээ хандаж, зөвхөн өөрт тохирсон зөвлөгөө аваарай.
"ЭРҮҮЛ ЭЦЭГ ЭХЭЭС ЭРҮҮЛ ХҮҮХЭД".