ЖИРЭМСЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ...  2. ФОЛИЙН ХҮЧИЛ УУХ

ЖИРЭМСЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ...

2. ФОЛИЙН ХҮЧИЛ УУХ

Та фолийн хүчлийн талаар өмнө нь сонсож бйасан, магадгүй жирэмсэн үедээ ууж хэрэглэж байсан байх.... Жирэмсний үед ургийн хөгжилд маш чухал нөлөөтэй фолийн хүчлийг агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг аль болох өргөн хэрэглэх хэрэгтэй. Учир нь фолийн хүчил ургийн гажигаас урьдчилан сэргийлдэг, төв мэдрэлийн систем, тархи нугасны хөгжилд сайн нөлөөтэй байдаг. Ялангуяа фолийн хүчлээр баялаг элэг, ногоон өнгийн хүнсний ногоо, буурцагны төрлийн бүтээгдэхүүнийг хоол хүнснээсээ түлхүү хэрэглэх нь зүйтэй. Жирэмслэхийн өмнө болон жирэмслэсний дараах хугацаанд уух фолийн хүчлийн тун хэмжээг хяналтын эмчээсээ зөвлөгөө авч уугаарай. . "ЭРҮҮЛ ЭЦЭГ ЭХЭЭС ЭРҮҮЛ ХҮҮХЭД".