ЖИРЭМСЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

ЖИРЭМСЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ...

1. ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ

Хооллолт бол нэгдүгээрт таны хувьд, хоёрдугаарт таны тээж буй ургийн хувьд маш чухал хүчин зүйл юм. Ийм учраас та жирэмслэхээсээ өмнө хангалттай хооллож байгаа эсэхээ, эрүүл хоолны дэглэмийг сахидаг эсэхдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Та тэнцвэртэй хооллохын тулд 4 үндсэн хүнсний төрлийн бүтээгдэхүүнээс хангалттай хэрэглэхэд л болох нь тэр. Цагаар, тогтмол хооллох нь юу юунаас ч чухал. Өдөрт 3 удаа хооллож, дундуур нь хөнгөн чанарын зүйлсийг идэж байх хэрэгтэй. Харин хоол хүнсэндээ аль болох ногоог ойрхон байлгах тусам танд сайн. Би угаасаа л витамин уугаад нөхнө гэж хэзээ ч бодож болохгүй. Учир нь тэнцвэртэй хооллохын тулд идэхийг хүсээгүй зарим зүйлийнхээ оронд витамин ууж нөхнө гэдэг бол эндүүрэл юм. Учир нь витаминууд нь яг тухайн витамин, эрдэс бодисыг таны биед өгч чадахгүй, зөвхөн орлуулах болно гэдгийг санахад илүүдэхгүй.

Танай гэр бүлд эрүүл энхийг хүсье.